“Эрдэнэт “ үйлдвэр Герман улстай хамтарч уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 18:30:00

Уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэх чиглэлээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, ХБНГУ-ын “Геотек Роштоффе” ХХК болон “ИМК инженеринг” хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ёслолын ажиллагаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Оюу” танхимд болсон юм. Санамж бичгийн гол зорилго нь Эрдэнэтийн уул уурхай тогтвортой хөгжил, төслийг хэрэгжүүлэхэд талууд өөрсдийн хувь нэмрээ ороуулахад оршжээ. Үүний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Засвар механикийн заводод уул уурхайн тоног төхөрөмж хэсэгчлэн угчарч үйлдвэрлэн Монголын болон дэлхийн зах зээлд нийлүүлэх зорилт тавьжээ. Мөн уул уурхайн машин үйлдвэрлэдэг “ИМК инженеринг” ХХК ноухау нэвтрүүлж шинэ бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд өрсөлдөхүйц чанарын баталгаа хангана гэлээ. 

Б.Оюун-Эрдэнэ

Related news