“МанСити” баг Английн цомын финалд шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОНДОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 26. /ТАСС/. Хөл бөмбөгийн Английн цомын тэмцээний хагас шигшээ тоглолтод "Манчестер Сити" баг "Саутгемптон"-ыг 2:1 харьцаагаар хожсоноор аваргын төлөө дөрөв дэх удаагаа дараалан шалгарлаа.
Тоглолтын 79 дэх минутанд "Саутгемптон”
багийн Финн Азаз эхний гоолыг оруулсан бол “МанСити”-гийн Жереми Доку (83 дахь
минут), Нико (87) нар дараалан хоёр бөмбөг оруулсан байна.
Одоо финалд “МанСити” баг өнөөдөр тоглох гэж буй “Челси”, “Лидс” багуудын хожсонтой нь тоглоно.
Английн цомын тэмцээн 1871 оноос
хойш явагдаж байгаа бөгөөд цомыг хамгийн олон удаа буюу 14 удаа хүртсэн баг бол
“Арсенал” юм. “Манчестер Сити” баг 7 удаа цомын тэмцээний аваргаар шалгарсан
бол "Саутгемптон" ганцхан удаа буюу 1976 онд цомын эзэн болж байжээ.
Харин өнгөрсөн онд "Кристал Пэлас" баг түүхэндээ анх удаа цомыг хүртсэн байна.