"Челси" Английн Премьер лигт тав дараалан хожигджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2026-04-22 09:32:22

ЛОНДОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /TASS/. Английн Премьер лигийн 33-р тойргийн тоглолтод "Брайтон" баг талбайдаа "Челси"-г 3:0 харьцаагаар бут ниргэлээ. 


Тоглолтын гоолуудыг Ферди Кадиоглу (3 дахь минут), Жек Хиншелвуд (56), Дэнни Уэлбек (90+1) нар оруулсан байна.


"Челси" тус тэмцээнд дараалан тав дахь тоглолтдоо хожигдлоо. Эдгээр тоглолтод тус баг нэг ч гоол оруулаагүй байна. Лондон хотын баг 48 оноотойгоор хүснэгтийн 7-р байрт бичигдэж байгаа бол "Брайтон" баг 50 оноо авснаар "Челси"-г ардаа орхин 6-р байрт дэвшлээ.


Дараагийн тойрогт "Брайтон" баг тавдугаар сарын 2-нд "Ньюкасл"-тай талбайд нь тоглоно. Харин "Челси" тавдугаар сарын 4-нд талбайдаа "Ноттингем Форест" багийг хүлээн авна.

Related news