Дэлхийд хамгийн том авто шоу Бээжинд эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-04-25 12:41:34

БЭЭЖИН, 2026 оны дөрөвдүгээр сарын 25 /Kazinform/. Бээжин хотноо дэлхийд хамгийн том автомашины үзэсгэлэн гэгддэг Auto China нээгдлээ.


Тавдугаар сарын 3 хүртэл үргэлжлэх энэхүү авто шоунд 21 улс ба бүс нутгийн үйлдвэрлэгчдийн 1451 автомашиныг дэлгэн үзүүлж байна.


Нийт 380 мянган хав.дөр.м талбайг эзэлж буй Бээжингийн автосалон бол автомашин үйлдвэрлэлийн салбарын хамгийн үзэсгэлэн бөгөөд энэ онд 181 шинэ загвар, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох 71 концепт-автомашиныг танилцуулж байна. Автомашинуудыг анх удаа “Шуньи” олон улсын үзэсгэлэнгийн төв ба Capital IEC гэсэн хоёр том цогцолборт байрлуулжээ.


Энд автомашинуудаас гадна хэт хурдан цэнэглэх системийг танилцуулж байна. Уг систем нь цахилгаан автомашиныг 5-хан минутын дотор 80 хувь цэнэглэх ба -30 хэмийн хүйтэнд цэнэглэх хугацаа ердөө 3 минутаар уртсах юм. Цэнэг хураагуураас гадна инновацын хөдөлгүүр, автомат жолоодлогын систем зэрэг сүүлийн үеийн шийдлүүдийг танилцуулж байна.


Зах зээлд тэргүүлэгч компаниуд хөрөнгө оруулалт татах, технологийн хувьд давамгайлахын төлөө ширүүн өрсөлдөж буй үед Бээжингийн автомашины үзэсгэлэн явагдаж байгаа юм.


Зохион байгуулагчдын үзэж байгаагаар, үзэсгэлэнг 1 сая гаруй хүн үзэх төлөвтэй байна.

 

Related news