АРХАНГАЙ: “Эрүүл мэндийн жим-өглөөний алхалт” аяныг эхлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар Эрүүл мэндийн газартай хамтран “Эрүүл мэндийн жим-өглөөний алхалт” уриан дор бүх нийтийн аяныг зохион байгуулна.
Энэ
нь явган алхалтаар хөдөлгөөний эрчмээ нэмэгдүүлэхийн ач
холбогдлыг сурталчлан таниулах, явган алхалт хийдэг иргэдийн тоог нэмэгдүүлэх,
эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэн хүн амын дунд зонхилон тохиолдож буй
халдварт бус өвчний тархалтыг бууруулахад дэмжлэг болох зорилготой.
Аяныг 4-р сарын 29-ний өгөлөө 06:30
цагт Г.Дэмид жанжны талбайд
нээж эхлүүлэх
бөгөөд нэг сарын хугацаанд зохион байгуулах юм.
“Эрүүл мэндийн жим-өглөөний алхалт” бүх
нийтийн алхалтад
Эрдэнэбулган сумын иргэд, төрийн болон хувийн хэвшлийн аж
ахуйн нэгж, байгууллагуудын албан хаагчдыг урьж, өөрийн эрүүл мэнддээ
хөрөнгө оруулж, идэвхтэй оролцохыг аймгийн Биеийн тамир, спортын газраас уриалж байна.
Явган алхах нь зүрх судасны эрүүл мэндэд сайн, жингээ барих, хасахад тусална, сэтгэл санааг сайжруулна, булчин, үе мөчийг дэмжинэ, дархлааг дэмжиж, амьдралын чанарыг сайжруулах ач тустай юм.
Өнгөрсөн
намрын явган алхалтын аянд 1300 орчим иргэн нэгдэж, оролцсон байна. Аймгийн Биеийн тамир, спортын газраас ЭМГ-тай хамтран жил бүрийн хавар, намар явган алхалтыг уламжлал болгон зохион байгуулж байна.