Мэргэжил маань намайг хүмүүст улам илүү ойртуулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2026-04-24 10:38:20

Эрдэнэбулган, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Би мэргэжилдээ маш их дуртай. Хамаг бүхэн бороо мэт арилж харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ гэсэн үг байдаг даа. 


Үнэхээр гэрэл зурагчин хүн олон үйл явдлыг зорьж очно. Хүмүүсийн баяр, жаргалтай агшин бүрийг гэрэл зурагт буулгаж, бэлэглэх маш сайхан байдаг. Тэдний талархсан үгсэд урамшиж, илүү сонирхолтой агшныг гэрэл зурагт буулгах сонирхлыг минь өдөөсөөр иржээ. 


Хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан зургийг л сайн зураг гэдэг дээ. 1980 оноос эхлэн гэрэл зураг сонирхож, өөрийгөө хөгжүүлж явсаар нэг мэдэх нь ээ л 46 жил өнгөрсөн байна. Зураг авахад гэрэл маш чухал. Гэрлийг мэдрэх хэрэгтэй. Мөн аль талаас нь авбал илүү аятай гарахыг ч нарийн тооцох хэрэгтэй. Би одоо Canon 60D аппарат ашиглаж байна. Дөчин хэдэн жилд 5-6 аппарат сольж барьжээ. Хамгийн эхлээд сонирхогчийн аппаратаар хальс ашиглан дардаг байлаа. Одоо бол гэрэл зургийн төхөөрөмжүүд улам л боловсронгуй сайхан болж, ажил хөнгөвчлөгдсөөр байна. Утсаараа ч дарж байна. Гэхдээ гар утсаар авсан, мэргэжлийн аппаратаар дарсан гэрэл зургууд асар их ялгаатай. Өнгөний ялгарал, нягтаршил, удаан хадгалагдах байдал зэргээрээ мэдээж мэргэжлийн аппаратаар дарсан зураг илүү л дээ.


Би бас цаг засдаг. Гэхдээ байнга хүмүүсийн дунд байлгадаг гэрэл зурагчны маань ажилтай харьцуулбал цаг засвар маань бүр илүү хүмүүстэй ойртуулдаг.  Хүмүүстэй харилцаж, тэднийг сонсож, үргэлж шинэ мэдээлэл дунд байна гэдэг амьдралын бас нэгэн аз жаргал шүү дээ.


Т.Гантөмөр, гэрэл зурагчин, цагчин

Related news