ОРХОН: Найм дахь удаагийн ээлжит тооллогыг цахимаар зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.go
2026-04-22 14:20:33

Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Үндэсний Статистикийн Хорооноос таван жил тутамд зохион байгуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд улс орон даяар зохион байгуулж байна.


Улсын хэмжээнд Бизнес регистрийн өгөгдлийн санд бүртгэлтэй нийт аж ахуйн нэгж, байгууллагын 190.8 мянга буюу 76.7 хувь нь Улаанбаатар хотод, 17.4 мянга буюу 7.0 хувь нь Хангайн бүсэд, 13.2 мянга буюу 5.3 хувь нь Баруун бүсэд, 7.0 мянга буюу 2.8 хувь нь Зүүн бүсэд бүртгэлтэй байна. Харин Хойд бүсэд (Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг) 4.1-5.7 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байна.


8 дахь удаагийн ээлжит тооллогыг бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн цахимаар зохион байгуулж байгаа бөгөөд нийт аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулна. 


Тооллогын ажлын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудаас статистикийн мэдээ, тайланг цахимаар хүлээн авах тогтмол үйл ажиллагаатай цахим систем нэвтрүүлэх зорилготой бөгөөд Орхон аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэл цуглуулагч нарт зориулсан сургалтыг 4 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд зохион байгуулж, нийт 23 сууц өмчлөгчдийн холбоог хамрууллаа.



Related news