ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр суманд орон сууцны цогцолбор хороолол байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-04-14 18:25:27

Арвайхээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Арвайхээр суманд хувийн хэвшлийн хөрөнгөөр 1600 айлын орон сууцны цогцолбор хороолол барих гэрээг байгууллаа.


Тус сумын шинэ суурьшлын бүс буюу “Их Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн урд инженерийн шугам сүлжээ бүхий 152,377 м.кв талбайд орон сууцны цогцолбор хороолол байгуулахаар “Өв түвшин монгол бүтээн байгуулалтын корпораци” ХХК шалгарчээ.


Барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, туршлагатай 13 байгууллага нэгдэн энэхүү корпорацыг байгуулсан байна. 


Энд орон сууцнаас гадна 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, Өрхийн эрүүл мэндийн төв барих бөгөөд нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, авто болон явган хүний зам, гарц, зогсоол, хүүхдийн тоглоомын талбай байхаар хэсэгчилсэн хөгжлийн төлөвлөгөөг хийжээ.

Related news