ӨВӨРХАНГАЙ: Сэргээн засах үйлчилгээг хөгжүүлэх хамтын ажиллагаа өргөжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Франц улсын Аллиер мужийн AПAУ
нийгэмлэгийн эмч, мэргэжилтнүүд Арвайхээр суманд ажиллаж байна.
Хөдөлмөр заслын мэргэжилтэн Сильви Гуногоор ахлуулсан багт сэтгэл зүйч, хөдөлгөөн засалч, тусгай боловсролын багш нар ажиллаж, Арвайхээр сумын 11 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдэд сэтгэл зүй болон хөдөлгөөн заслын тусламж үзүүлнэ. Мөн тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эцэг эх, багш нарт шинэ мэдлэг, дадлага олгоно.
Өвөрхангай аймаг Франц Улсын Аллиер мужтай найрсаг харилцаа тогтоосноос хойш 26 жил болж байна. Хоёр аймгийн хамтын ажиллагаа хөдөө аж ахуй, эрүүл мэнд, соёл, боловсролын салбарт түлхүү өрнөсөн бөгөөд 2025 онд байгуулсан тав дахь гэрээндээ сэргээн засах тусламж, үйлчилгээг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаар тохиролцжээ.
Энэ хүрээнд сэргээн засах эмч, мэргэжилтнүүдийг
Аллиер мужид туршлага
судлуулах, сурагч солилцоог хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.