ӨВӨРХАНГАЙ: Тарган бандидагийн “Бунхан суварга”
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас баруун хойш 10 км зайд оршдог Тахилгын бумбат хэмээх газарт “Бунхан суварга” бий.
Нарийнтээл сумынхан “Гэгээнтнүүдийн өлгий” гэж нутаг усаараа бахархдаг. XIII жарны шороон тахиа буюу 1789 онд Эрдэнэ бандида Лувсанцэвээнжавчог, 1836 оны бичин жил Эрдэнэбишрэлт мэргэн бандида Цэвэлваанчигдорж нар тус тус мэндэлжээ.
Энэ онд Ш.Цэвэлваанчигдоржийн мэлмий гийсний
190 жилийн ой тохиож байна. Дорно
дахины их, бага таван ухааны бүх төрлөөр 15 боть буюу сүмбүм зохиосон их
эрдэмтэн тул ойг хүндэтгэл, бахархалтайгаар тэмдэглэж, түүний зохиол бүтээлийг
судлан дэлгэрүүлж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах нь зөв гэдгийг соёл,
шашны салбарын хүмүүс онцлон ярьж байна.