“Өрхийн мэдээллийн нэгдсэн сан” –г үндэслэж халамжийн үйлчилгээ үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 17:13:00

Өнгөрсөн долоо хоногт Нийгмийн халамж үйлчилгээний газар, ХАХНХЯ, Орхон аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэстэй хамтран “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-г баталгаажууллаа.

Уг санд Орхон аймгийн 23400 өрхийн мэдээлэл багтсан бөгөөд үүний 20700 нь үнэн зөв, 80 өрхийн мэдээллийг дахин нягтлах, 32 өрхийн мэдээлэл буруу орсон байна. Эдгээр мэдээллийг нягталсны дараа баталгаажуулалт хийлээ. Ингэснээр төрийн зүгээс үзүүлж буй халамж, үйлчилгээ зорилтот бүлэг рүү илүү тодорхой чиглэх юм. “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-г үндэслэж тухайн өрх, баг, орон нутгийн эдийн засгийн чадавхийг мэдэх боломжтой. Гэхдээ энэ санд Тагнуулын Ерөнхий газар болон ХАХНХЯ, Нийгмийн халамж, үйлчилгээний газрын зарим мэргэжилтэн хандах эрхтэй. Мөн уг санг үндэслэж халамж үйлчилгээ хүртэх шаардлагатай юу үгүй юу гэдгийг тодорхойлох боломжтой. Энэ нь халамжийг хавтгайруулахгүй байх гол эх сурвалж нь болох юм.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ 

Related news