ХӨВСГӨЛ: МУСГЗ, зохиолч Д.Сүрэнжавын уран бүтээлээс

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2026-04-02 17:18:35

Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас  МУСГЗ, зохиолч Д.Сүрэнжавын намтар, уран бүтээлийн үзэсгэлэнг Түнэл суманд гаргаж  хүүхэд, өсвөр үеийнхэнд танилцуулж  байна.


Тус үзэсгэлэнд түүний хэрэглэж байсан зургийн аппарат, дуу хураагч, үзэг, тэмдэглэлийн дэвтэр, нүдний шил, ном зохиолын гар бичмэл зэрэг ховор эд зүйлс, туурвисан ном бүтээлүүдийг дэлгэн үзүүллээ.


Зохиолч, сэтгүүлч Далантайн Сүрэнжав нь 1934 онд Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг Тархийн голд малчны гэр бүлд төрж, Улсын багшийн дээд сургуульд суралцан түүхийн багшийн мэргэжил эзэмшиж, Мөрөн сумын нэгдүгээр 10 жилийн дунд сургуульд багшилж ажлын гараагаа эхэлсэн байна.


Тэрээр 1960 оноос “Эрх чөлөө” сонины газар сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, орлогч эрхлэгчээр ажиллаж байгаад 1950-иад оны дунд үеэс уран зохиол сонирхож 1960 онд “Сэтгэлд ассан гал” нэртэйгээр яруу найргийн анхны номоо хэвлүүлсэн байна.


Д.Сүрэнжавыг 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУСГЗ цолоор шагнажээ.