ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр сум хаврын мод тарилтын бэлтгэл ажлыг бүрэн хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-04-02 07:19:50

Арвайхээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. “Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ-аас хаврын мод тарих бэлтгэл ажлыг 100 хувь хангаж, 15 байршилд мод, бут сөөгийн арчилгаа, хэлбэржүүлэх тайралт, шохойжилтын ажлыг хийж гүйцэтгэлээМөн ногоон  байгууламжийн үрсэлгээ 45 хувийн биелэлттэй хэрэгжиж байна.


2025 онд Арвайхээр суманд 20 мянган мод бут тарихаар төлөвлөж, аж ахуйн нэгж, байгууллагууд шинээр зургаан га талбайд 7000 гаруй, нөхөн тарилтаар 2000 мод бут тарьжээ. Мөн цэцэрлэгт хүрээлэнгүүдэд 4300 гаруй хайлаас суулгажээ.



Цаашид Арвайхээр сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоог идэвхжүүлж, арчлах ажлыг төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх нь чухал байгааг сумын ЗДТГ-аас мэдээллээ.


Арвайхээр нь хуурай салхины нөлөө ихтэй бүсэд оршдог тул ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалтад онцгой анхаарах шаардлагатай байдаг. Мод, бут сөөгийн зөв арчилгаа нь агаарын чанарыг сайжруулах, тоосжилтыг багасгах, иргэдийн эрүүл амьдрах орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. 


Related news