БАЯН-ӨЛГИЙ: Алхах сарын аян эхэллээ
ФОТО МЭДЭЭ
Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд эхэлсэн “Алхалтын сарын аян”-д өнөөдөр аймгийн зарим төрийн байгууллагын ажилтан, алба хаагчид хуваарийн дагуу идэвхтэй оролцлоо.
Аяны хүрээнд өнөөдөр зохион байгуулсан алхалтад аймгийн Биеийн тамир, спортын газрын 8, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 10, Б.Ахтаны нэрэмжит аймгийн Төв номын сангийн 8, мөн Өлгий сумын 1 дүгээр цэцэрлэгийн 20, 30 дугаар цэцэрлэгийн 13, 14 дүгээр цэцэрлэгийн 20 алба хаагч идэвхтэй оролцжээ.
Аймгийн Биеийн тамир, спортын
газраас иргэдийнхээ эрүүл
мэндийг дэмжсэн энэхүү аянд идэвхтэй оролцож,
эрүүл амьдралын хэв
маягийг хамтдаа хэвшүүлцгээхийг иргэд, төрийн алба хаагчид,
хүүхэд залууст уриалж байна хэмээн тус газрын дарга Х.Хайнар мэдэгдлээ.
