ӨВӨРХАНГАЙ: Мэдээлэл цуглуулах ажил 80 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-04-01 15:53:23

Арвайхээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулга орон даяар үргэлжилж байна. 


Өвөрхангай аймгаас санал асуулгын нэгдүгээр шатны судалгаанд аймгийн төв, сумын төв, хөдөөгийн нийт багаас санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 50 иргэн оролцож байгаа юм. 


"Түүврээр сонгогдсон иргэдийн дунд түр эзгүй, эмнэлэгт хэвтсэн, гадаадад амьдардаг зэрэг шалтгаантай иргэдийн асуулгыг цахимаар болон утсаар авах ажлыг зохион байгуулж байна.


Одоогийн байдлаар ямар нэгэн хүндрэл, бэрхшээл гараагүй. Мэдээлэл цуглуулах ажил 80 хувьтай үргэлжилж байна" хэмээн аймгийн Статистикийн хэлтсийн дарга О.Түмэнжаргал ярилаа.


Тэдгээр иргэдээс 28 нь 4 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд Төрийн ордонд болох дараагийн шатны санал асуулгад оролцохыг зөвшөөрчээ. 


Статистикийн хэлтсээс мэргэшсэн гурван судлаачтай гэрээ байгуулан ажиллаж, мэдээллийг цуглуулж байна.

Related news