ӨВӨРХАНГАЙ: Тарган бандида Цэвэлваанчигдоржийн 190 жилийн ойг тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2026 оны гуравдугаар сарын 31
/МОНЦАМЭ/. Олны дунд Тарган
бандида хэмээн алдаршсан Эрдэнэбишрэлт мэргэн Шагдарцэвээний Цэвэлваанчигдоржийн
мэндэлсний 190 жилийн шашин, соёлын үйл ажиллагаа 7 дугаар сард болно.
1932 онд Халхын Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг “Арцын тахилгын бумбат“ хэмээх газар Шагдарцэвээний хүү болон мэндэлжээ.
Түүнийг
гурван настайд нь Үйзэн гүний хошуунд Бандида ламын гуравдугаар дүрээр тодруулсан
байдаг. Тэрээр буддын шашны сургалтаар боловсрол олж, дорно дахины их, бага
таван ухааны бүх төрлөөр 15 боть буюу сүмбүм зохиосон их эрдэмтэн байв.
Түүний бүтээсэн зохиолын тоог өнөөг хүртэл бүрэн бүртгэж амжаагүй байгаа бөгөөд бүрэн бус мэдээгээр зуугаас хол давжээ. Эдгээрийн дотроос “Эрлэг тамын тайлбар” хэмээх 18 тамыг зурагтайгаар тайлбарласан том хэмжээний судар, “Таван хошуу малын өвчин эмгэгийг анагааж засах судар” зэрэг бүтээлүүд нь олноо ихэд алдаршжээ.

“ЭРЛЭГ ТАМЫН ТАЙЛБАР”
Уг судрыг 1836 -1896 онд зохиосон байна. Судар нь тухайн үед “Барт хүрээ” хэмээн алдаршсан
Арвайхээрийн хүрээний ном хэвлэж, барын
зураг урлан бүтээж байсны чухал дурсгал юм. Судрыг төвөд, монгол
бараар барлаж хийжээ.
Номын товч агуулга нь нүгэл хилэнц хийсэн хүн хойд насандаа аймшигт тамын оронд унаж тэсэхүйеэ бэрх зовлон эдлэх тухай зургаар баяжуулан бичсэн бүтээл юм. Энэ судар нь маш ховор байдаг ажээ.
Тарган
бандида Ш.Цэвэлваанчигдорж нь
зөвхөн шашны зүтгэлтэн төдийгүй, мал аж ахуй, мал эмнэлгийн ухааныг монгол
ахуйд нийцүүлэн хөгжүүлж, бүтээл туурвисан том эрдэмтэн байсан учраас түүхэн ойг нь
тэмдэглэн эрдэм шинжилгээний хурал, бусад үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.