БАЯН-ӨЛГИЙ: “Жигүүрт хаврын өнгө“ уран зургийн үзэсгэлэн нээлээ

ФОТО МЭДЭЭ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-03-28 20:22:08

Өлгий, 2026 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монголын урчуудын эвлэлийн Баян-Өлгий аймаг дахь салбарын зураач, уран бүтээлчдийн “Жигүүрт хаврын өнгө” уран зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнг салбар зөвлөл аймгийн музейтэй хамтран зохион байгуулж байна.


Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Тиянах, Соёл, урлаг, аялал жуулчлал, Залуучуудын газрын дарга Ч.Өлзийтунгалаг, Монголын урчуудын эвлэлийн Баян‑Өлгий аймаг дахь салбарын хүндэт тэргүүн Ө.Арманбек, ахмад зураачид, уран бүтээлчид оролцлоо.

 

Уран бүтээлчдийн авьяас, ур чадвар, өнгө дүрслэлийн өвөрмөц шийдлийг илэрхийлсэн бүтээлүүдийг олон нийтэд сурталчлан таниулах, орон нутгийн дүрслэх урлагийн хөгжил, чиг хандлагыг харуулах зорилготойгоор байгаль, эх дэлхий, угсаатны онцлогийг тусгасан 30 гаруй шинэ бүтээл энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэж байгаа нь онцлог болж байна.

 

Үзэсгэлэн энэ сарын 31-ний өдрийг хүртэл аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүй гарна.


Зураач, СТА Х.Дастаны бүтээл


Зураач, СТА Т.Нурдханы бүтээл


Зураач Х.Солтаншаривийн бүтээл


Зураач, уран бүтээлч А.Хайратын бүтээл