БАЯНХОНГОР: Цэргийн хүрээ бэлэн жагсав
ФОТО МЭДЭЭ
Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. "Монгол цэргийн өдөр", Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн хүрээнд Баянхонгор аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын цэргийн хүрээний ёслолын жагсаал Баганат талбайд боллоо.
Цэргийн хүрээний ёслолын жагсаалд Баянхонгор аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Э.Энхбат оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол цэргийн өдрийг угтан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд спортын олон төрөлт тэмцээн, марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулав.
Мөн үеэр төрийн дээд одон медаль, цэргийн цол хүртсэн алба хаагчдад цол, шагнал гардууллаа.