ӨВӨРХАНГАЙ: Ахлах ангийн сурагчид 2000 метр гүйж уралдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2026 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 105 жилийн ойн баярыг угтан сурагчдыг хамруулсан “Эрч хүч - эх оронч 2026” гүйлтийн тэмцээн өнөөдөр боллоо.
Аймгийн Цагдаагийн газар, ЗДТГ-ын Цэргийн штаб, Арвайхээр сумын ГХУСАЗСЗ хамтран зохион байгуулсан тус тэмцээнд Арвайхээр сумын ерөнхий боловсролын таван сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагч оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорин 2000 метрийн зайд уралдсан юм.
Тэмцээний тэргүүн байрыг ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн баг, дэд байрыг Мэргэд лаборатори сургуулийн баг, гутгаар байрыг 5 дугаар сургуулийн баг, тамирчид тус тус эзэллээ. Гүйлт нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, биеийн эрүүл мэндийг дэмжихээс гадна сэтгэл зүйд сайнаар нөлөөлдөг учраас тэмцээнд оролцсондоо талархаж буйгаа хүүхдүүд илэрхийллээ.