ӨВӨРХАНГАЙ: Хилийн цэрэгт алба хааж буй цэрэг дайчдаа эргэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2026 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ. “Монгол
цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 105 жилийн ойн баярыг угтсан үйл ажиллагаа аймгийн
хэмжээнд энэ сарын
эхнээс эхлэн өрнөж байна.
Батлан хамгаалах бодлого, зорилт, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх, цэргийн алба хаах үүрэг хариуцлага, ач холбогдлыг танин мэдүүлэх зорилгоор 20 гаруй ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.
Тодруулбал, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Цэргийн анги-Бидний бахархал” сэдэвт уулзалт, АХА цэнгээнт тэмцээн, гүйлтийн уралдаан, цэрэг-спортын “Дөл” тэмцээн болох бол Зэвсэгт хүчний анги, салбар, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд спортын тэмцээнүүд, үндэсний бөхийн барилдаан, “Эх орон танаа” цэргийн дууны уралдаан, “Нээлттэй хаалганы өдөрлөг”, зэвсэг техникийн үзэсгэлэн, “Марш тактикийн аварга тасаг” шалгаруулах тэмцээн, бооцоот буудлагын тэмцээн болох юм.
Иргэд, олон нийтийн дунд уран
жолоодлого, “Бид нэг бүл” явган аялал, “Монгол цэргийн түүхэн хөгжил” музейн
үзэсгэлэн зэргийг зохион байгуулж байна.
Мөн Зэвсэгт хүчний 167 дугаар анги,
Хилийн цэргийн 0131 дүгээр ангид алба хааж буй нутгийн цэрэг дайчдаа эргэх “Нэг
нутгийн өдөрлөг” 3 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд болно.