ӨВӨРХАНГАЙ: Нийт гэмт хэргийн 42.3 хувийг залилан эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-03-11 18:16:10

Арвайхээр, 2026 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/.  Аймгтйн Цагдаагийн байгууллагад 2025 онд нийт 785 гэмт хэрэг бүртгэгдсэний 42.3 хувь буюу 156 нь залилангийн гэмт хэрэг байна. Мөн 2026 оны эхний сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 23 бүртгэгдэж, урьд оны мөн үеийнхээс хоёр нэгж буюу 8 хувиар буурсан үзүүлэлтэй байгаа ч сумдаар авч үзвэл Богд, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Өлзийт суманд 1-2 дахин өссөн байна.


Залилангийн гэмт хэргийн гаралт баярын ойролцоох өдрүүдэд ихэсдэг бөгөөд иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан агуулах чөлөөлөх худалдаа, бараа бүтээгдэхүүний хямдрал зарлалаа, орон нутгийн унаанд тавьж өгнө, үнэт чулуу зарна, сугалаа зэрэг цахим лайв, зар сурталчилгаагаар үйлдэгдэж байгаа юм.


Иргэд та бүхэн цахим орчин дахь зар мэдээллийг сайтар судлан мөнгө, санхүүтэй холбоотой зурвас мэдээллийг нягталж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Related news