ӨВӨРХАНГАЙ: Үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлсэн шилдэг сум, байгууллагыг шагнаж урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-03-10 17:46:09

Арвайхээр, 2026 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭӨвөрхангай аймгийн ЗДТГ өнөөдөр “Шилдэг үндэсний бичигтэн сум, байгууллага”-ыг шалгаруулан шагналаа.


Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэхэд манлайлан ажиллаж байгаа Хархорин сум “Шилдэг үндэсний бичигтэн сум”-аар шалгарсан бол “Шилдэг үндэсний бичигтэн байгууллага”-аар 10 байгууллага шалгарлаа.


Мөн өөрийн санаачилгаар сумынхаа иргэдэд үндэсний бичгийн мэдлэг олгож байгаа Баян-Өндөр сумын Соёлын төвийн бүжгийн багш Б.Бямбадоржийг шагнан урамшуулсан юм.


Өвөрхангай аймагт монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт сайжирч, төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг үнэлэх судалгаагаар 2021 онд наймдугаар байрт байсан бол 2024 онд хоёрдугаарт жагсжээ. 2020-2023 онд 188,493 төрийн албан хаагчийг монгол бичгийн анхан, дунд шатны сургалтад хамруулсан байна.


Аймгийн Насан туршийн суралцахуйн төвөөс 2025 оны 5 дугаар сард 19 сумын 1394 төрийн албан хаагчийг хамруулсан сорилын шалгалт явуулахад унших чадвар 70-аас дээш, бичих чадвар 30-аас дээш хувьтай байжээ. Энэ оны байдлаар 19 сум, 25 агентлагийн хэмжээнд 5260 албан бичгийг хос бичгээр үйлдсэн байна.

Related news