ХӨВСГӨЛ: Тахтай морин чарганы уралдаан

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2026-03-04 13:10:16

Хатгал, 2026 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Мөсний наадмыг зорин ирсэн гадаад, дотоодын зочид тахтай морин чарганы уралдааныг хамгийн их сонирхон үздэг.

 

Хөвсгөл нуурын мөсөн дээр тахтай морьдын төвөргөөн цуурайтаж, чарганы хурд, өвлийн жаврыг сөрсөн өрсөлдөөн үзэгчдийн сэтгэлийг догдлуулсан үйл ажиллагаа боллоо.

 

Тус уралдаанд аймаг, сумдын 21 уяач оролцож, хурд хүч, авхаалж самбаа, уран жолоодлогын ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

 

2000 онд анхны мөсний баяраар зургаан морин чарга уралдаж байсан бол энэ жил 20 гаруй морин чаргатай иргэд уралдаанд оролцжээ. Уяачид тус уралдаанд орохын тулд бүтэн жилийн турш морио уяж, сойж бэлтгэлийг хангадаг байна.