Өвөрхангай аймгаас 350 уяач улс, аймгийн алдар цолд хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2026 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгаас төрөн гарсан улс, аймгийн алдарт
уяачдын зөвлөгөөн боллоо.
Монгол үндэстний эртний уламжлалт соёл болох морин уралдааны өв соёлыг хамгаалах, хөгжүүлэх зорилготой тус зөвлөгөөнд Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол улсын тод манлай уяач П.Батсайхан, Монгол улсын тод манлай уяач Б.Отгоннасан, Д.Сугар, Т.Энхбат, Т.Жигжидсүрэн, Г.Ариунболд, Т.Ганзориг, Соёлын гавьяат зүтгэлтэн Ю.Үнэнбүрэн нарын тэргүүлсэн 250 гаруй уяач оролцож, холбооны үйл ажиллагаа, цаашдын зорилт, төлөвлөгөөг хэлэлцэн, санал бодлоо солилцов.
Энэ үеэр улс, аймаг, сумдын үндэсний их баяр наадмын морьдыг MNS 4099:2025 стандартад нийцүүлэн бүртгэх, нүүдэлчдийн уламжлалт зан заншлын дагуу зохион байгуулж буй уралдааныг спорт, бизнесийн уралдаанаас ялгах, монгол адууны генийн судалгааг баталгаажуулах, уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, зам талбайн нөхцөлийг сайжруулах зэрэг уриалгыг дэвшүүлэн Монгол Улсын Засгийн газарт уламжлахаар боллоо.
Мөн 2024, 2025 оны уяа сойлгоор улс, бүс, аймгийн хэмжээнд амжилт гаргасан 19 уяачид “Аймгийн алдарт уяач” цолыг, морь цоллооч Д.Гантөмөрт “Монгол Улсын морь цоллооч” цолыг олголоо.
Улс,
аймгийн алдарт уяач цолд хүрсэн Өвөрхангай аймгийн уугуул 350 уяач байна.