ӨВӨРХАНГАЙ: Томуу, томуу төст өвчний хүндрэл нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-02-24 16:44:40

Арвайхээр, 2026 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдээр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв ачаалалтай ажиллажээ.


Битүүнээс шинийн гурван хүртэлх хугацаанд түргэн тусламжийн ойрын дуудлага 71, алсын дуудлага нэг ирсэн бол яаралтай тусламжийг 142 иргэн авчээ. Шалтгааны дийлэнх нь архины хордлого, даралт ихсэх, аваар осолтой холбоотой гэмтэл бэртэл байна.


Мөн 315 хүүхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд томуу, томуу төст өвчин хүндэрч, хатгаа болсон шинж тэмдэг зонхилж байв. Өнөөдрийн байдлаар хүүхдийн эрчимт эмчилгээний болон энгийн тасагт 71 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.


Дээрх өдрүүдэд гэмтлийн шалтгаанаар хоёр иргэн нас барсны нэг нь хүүхэд юм. Насанд хүрэгчид согтуугаар бага насны хүүхэд дагуулж айл хэсэх нь тухайн хүүхдийг амь, эрүүл мэндийн эрсдэлтэй нөхцөлд оруулж буй явдал болохыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. 

Related news