ӨВӨРХАНГАЙ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 зөрчлийг илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2026 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сар шинийн
баярын өдрүүдэд аймгийн
Цагдаагийн газарт 47
гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс 16 нь гэмт хэргийн, 31 нь зөрчлийн шинжтэй байна. Тодруулбал, хүний амьд явахын эсрэг гэмт хэрэг долоо, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг тав, орон байрны хулгай, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг тус бүр нэг бүртгэгдсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зургаа, гэр бүлдээ хүчирхийлэл үйлдсэн хоёр зөрчлийг бүртгэн шалгаж байна.
Энэ өдрүүдэд зам тээврийн таван осол гарчээ.
Сар
шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагын алба хаагчид
өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин, албаны бэлэн байдлыг ханган ажиллаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах
чиглэлээр 50-100 км тутамд үүрэг гүйцэтгэлээ.