ДАРХАН-УУЛ: Ахмад хоккейчид шилдгээ тодруулна
ФОТО МЭДЭЭ
Дархан, 2026 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ахмадын мастер ангиллын аварга шалгаруулах “Болд сан”-гийн нэрэмжит шайбтай хоккейн тэмцээн үргэлжилж байна. Баасан гарагт эхэлсэн уг тэмцээн маргааш шилдгүүдээ тодруулах юм.
Тэмцээнд арван багийн +40, +50 гэсэн хоёр насны ангилалд 140 гаруй тамирчин хурд хүчээ сорьж байна.
Дархан хотын захирагчаар ажиллаж байсан Лувсангийн Болд агсны үр хүүхдүүд уг тэмцээнийг арав дахь жилдээ зохион байгуулж байна.
Хоккейн спортыг орон нутагт хөгжүүлэх үйлсэд "Болд сан" бодит дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тогтмол тэмцээн, уралдаан зохион байгуулах, тамирчдын ур чадварыг хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг гэдгийг ахмад тамирчид тодотголоо.
Тэмцээнд Шарын гол, Хангарди, Сэлэнгэ аймгийн Бугант, Улаанбаатар хотын Бродерс, Дархан багууд өрсөлдөж байна.