ӨВӨРХАНГАЙ: Хөдөө аж ахуйн салбараас 98 аварга тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-02-06 16:02:24

Арвайхээр, 2026 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2026 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хурлын шийдвэр, Засаг даргын 2026 оны А/75 дугаар захирамжаар хөдөө аж ахуйн салбарын аваргуудыг шалгарууллаа. 


Мал сүргээ чанаржуулан ашиг шимийг нэмэгдүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулсан 98 өрхийг аваргаар шалгаруулсан юм. 

  • “Аймгийн аварга малчин”-аар 79 өрх, 
  • “Аймгийн аварга үхэрчин”-ээр 10 өрх, 
  • “Аймгийн аварга саальчин” 3, 
  • “Аймгийн аварга тариаланч хамт олон” 1, 
  • “Аймгийн аварга тариаланч” 4, 
  • “Аймгийн тэргүүний хоршоо” 1 тус тус шалгарлаа.
  • Аймгийн аваргуудын шагналыг энэ сарын 10-15-ны өдрүүдэд орон нутагт нь очиж гардуулах юм.
Related news