ӨВӨРХАНГАЙ: Ерөөлч, магтаалчдын олон улсын хоёрдугаар наадмыг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-02-04 14:38:38

Арвайхээр, 2026 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймаг  Монгол туургатны ерөөлч, магтаалчдын олон улсын анхдугаар наадмыг өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан бол энэ жил хоёр дахь удаагаа хийхээр төлөвлөж байна.


Нүүдэлчин үндэстний уламжлалт ахуй соёл, уламжлалт зан үйлтэй холбон илүү тодотгож харуулахын тулд хоног, хугацааг уртасгаж, мөн Арвайхээрийн талд зохион байгуулахаар ярилцаж байгаа ба олон улсын хэмжээнд соёлын бүтээлч үйлдвэрлэл болгон хөгжүүлэх юм.

Энэ хүрээнд хамтран зохион байгуулах, дэмжлэг үзүүлэн ажиллах албан хүсэлтийг ШУА- ийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын ерөөлч, магтаалч нарын төв байгууллагад хүргүүлээд байна.


Соёлын биет бус өвийн долоон ай савын нэг болох ерөөл, магтаалыг өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх анхдугаар наадамд Улаанбаатар хот, 15 аймгаас гадна ОХУ-ын Буриад, Халимаг, Тува улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы ерөөлч магтаалчид оролцож, Монгол туургатны оюуны дахин давтагдашгүй өв соёл, үгийн урлагаар өрсөлдөн үзэгч түмнийг  баясгасан билээ. 

Related news