ӨВӨРХАНГАЙ: Туршлага судлах аялалд 48 багшийг хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2026 оны нэдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн
жил 48 багшийг гадаад улсад богино хугацааны сургалт болон туршлага судлах аялалд
хамруулж, үүнд орон нутгийн төсвөөс 105 сая төгрөг зарцуулжээ.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны
хөтөлбөрт багш нарын ур чадвар, мэргэжлийг дээшлүүлэх, амжилт гаргасан багш
нарыг урамшуулах зорилгоор 400 багшийг гадаад улсад зорчуулахаар тусгасан юм. Энэ
хүрээнд БНСУ-д 38, БНХАУ-д долоо, Франц руу нэг, Филиппин рүү хоёр багшийг явуулсан
байна.
Багш нар бага, дунд, ахлах, их сургуулиудын үйл
ажиллагаатай танилцаж, технологи, хиймэл оюун ухаанд суурилсан шинэлэг
хөтөлбөрүүд болон дадлагын газруудаас туршлага судалжээ.