ӨВӨРХАНГАЙ: Он солигдох өдрүүдэд таван хүүхэд төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-01-02 16:54:17

Арвайхээр, 2026 оны нэдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Он солигдох өдрүүдэд Өвөрхангай аймгийн хүн ам таван иргэнээр бүл нэмлээ.


12 дугаар сарын 31-ний өдөр аймгийн БОЭТ-д нэг хүү, нэг охин, шинэ оны эхний өдөр хоёр хүү, нэг охин төржээ. Нярайн болон ээжүүдийн бие сайн байна. Хархорин сумын нэгдсэн эмнэлэг болон бусад суманд эх амаржаагүй байна.  


Мөн дээрх өдрүүдэд 175 иргэн эмнэлгийн яаралтай тусламж авснаас 54 нь хүүхэд байв. Баярын өдрүүдээр осол гэмтлийн тохиолдол бүртгэгдээгүй байна.

Related news