ӨВӨРХАНГАЙ: Малын тоогоор улсад хоёрт жагслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-12-30 14:28:11

Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг 2025 оны жилийн эцсээр таван сая толгой мал тоолуулж улсад хоёрт жагслаа. Малын тоо өмнөх оноос 74.1 мянган толгойгоор буюу 1.4 хувиар буурсан байна. 


Малын тоог төрлөөр нь авч үзвэл адуу 446.5 мянга болж 10.4 хувиар, үхэр 412.0 мянга болж 12.1 хувиар, тэмээ 24.3 мянга болж 2.3 хувиар тус тус өссөн бол хонь 2 360.2 мянга болж 5.1 хувиар, ямаа 1 858.4 сая болж 2.1 хувиар буурчээ. Сумдаас Уянга хамгийн их буюу 375 мянган толгой мал тоолуулсан бол Богд 368 мянга, Баянгол 350 мянган толгой малаар удаалж байна. 


Энэ онд аймгийн хэмжээнд 1.913 мянган төл бойжуулж, 28 мянган толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд 1.481 мянган толгой малыг зах зээлд борлуулжээ.


Related news