ӨВӨРХАНГАЙ: АНУ-ын ЭСЯ-аас зарласан уралдаанд Арвайхээрийн сурагчид шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. АНУ-ын Элчин сайдын яамнаас жил бүрийн зохиодог өвлийн баярын уур амьсгалыг илэрхийлэх уран бүтээлийн уралдаанд Өвөрхангай аймгийн сурагчдын бүтээл шалгарчээ.
Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 11a ангийн сурагч Э.Гүнтэгбилэг, 11e ангийн сурагч Б.Номинжаргал, 5 дугаар сургуулийн 11a ангийн сурагч Ц.Мөнхтөр нарын “Бахархал” сэдэвт зураг АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Нийл Вермильэны ил захидлын нүүр зургаар сонгогдсон байна.

Тэд АНУ-ын ЭСЯ-аас ивээн тэтгэдэг “English Access Microscholarship” хөтөлбөрийн сурагчид бөгөөд бүтээлдээ хоёр орны харилцааг монгол адуу, америкийн халзан бүргэдээр бэлгэдэн орны улам бүр өргөжиж буйгаар илэрхийлсэн байна.