ӨНӨӨДӨР: Уламжлалт гар урлалын төвийн нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-25 07:24:54

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. -Өнөөдөр болох үйл явдал-


Монголын уурхайчдын өдөр тохиож байна 


10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу Мөрөн-Улиастайн чиглэлийн авто замын төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг сонгон шалгаруулалтанд оролцогч компанийн удирдлага болон хэвлэл мэдээллийн байгууллагад тус төслийн талаар танилцуулга Эдийн засаг, хөгжлийн яаманд хийнэ.

11:00 цагт: Толгойт дэд төв буюу Уламжлалт гар урлалын төвийн нээлт болно. 

11:00 цагт: АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн хурлыг АҮЭБЯ-ны хурлын зааланд хийнэ.

11:40 цагт: “Монголын нууц товчоон судлал” цувралын шинэ дугаарын нээлт Монголын нууц товчоон номын санд болно. 

18:00 цагт: “Miners Day 2025" хүндэтгэлийн үйл ажиллагаа Шангри-Ла зочид буудлын их танхимд болно. 


Үзэсгэлэн:

-“Найм дахь удаагийн контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал “Бий контемпорари” арт галерейд гарна.

-МУЭ-ийн уран бүтээлчид Ч.Болор, Н.Мөнхбат, Э.Төвшинтөр нарын хамтарсан “Created by mongolia” үзэсгэлэн “Монгол арт” галерейд энэ сарын 31-нийг хүртэл гарна. 

-“Оны шилдэг бүтээл-2025” уламжлалт үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 3-ныг хүртэл МУЭ-ийн “Арт” галерейд гарна.

-“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 18-ныг хүртэл "Чингис хаан" үндэсний музейд гарна.

-Таван уран бүтээлчийн хамтарсан “Unity”  үзэсгэлэн  “Hue” арт галерейд 2026 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэл гарна.

-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд  2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна. 


Хилийн чанадад: 

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл гарна. 

Related news