“Цасан охины нууц” зурагт ном уншигчдад хүрлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Хүүхдийн зурагт номын зохиолч А.Даваасүрэнгийн “Цасан охины нууц” бүтээлд домог ямар байдлаар бий болдог, хүний амьдрал, аж төрөхүйтэй хэрхэн холбогдон оршдог тухай сонирхолтой байдлаар өгүүлжээ.
Мөн тус номын гол дүр нь монгол өвлийн өвгөн болоод мөнөөх дүрийг тодотгох бусад орны өвлийн өвгөний дүр гарна. Хамгийн гол нь өвлийн өвгөний туслах бүтэлгүй ч гэмээр Бөхөнгийн адал явдлыг сайхан сэтгэлт охины сэтгэл уярам түүхээр үргэлжлүүлэн сүлжиж, зохиолынхоо өгүүлэмжийг чадмаг гэгч сүлжээ.
Зохиолын
үйл явдал нь эх оронд идэр ес айлчилдаг тэр өдрөөс эхэлж, өвлийн өвгөний туслах
бөхөн бөн бөн шогшуулсаар хүүхэд бүрийн захидлыг цуглуулж явахдаа сайхан
сэтгэлт нэгэн охинтой таарснаар хүн бүрийн сэтгэлд шинэ жилийн баярын оройн
шидэт үлгэрийг амилуулах түүх эхэлдэг байна.
Ulaanbaatar