ОРХОН: Томуу, томуу төст өвчин дэгдэлтийн түвшинд хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov
2025-12-10 15:05:23

Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчний тархалт аймгийн хэмжээнд дэгдэлтийн түвшинд хүрчээ.  


Аймгийн Эрүүл мэндийн газрын ажлын хэсэг хуралдаж, аливаа сургалт болон хурлыг цахимаар ажлын байран дээр нь хийх, эрсдэлт бүлгийн иргэдийн гэрийн эргэлтийг эрчимжүүлэх, өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 17.00-19.00, амралтын өдөр 10.00-16.00 цаг хүртэл ажиллах хуваарийг хэвээр нь байлгахаар шийдвэрлэлээ. 12 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар хүүхдийн тасагт 120 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас амьсгалын замын цочмог халдварт ханиадны шалтгаантай 111 хүүхэд байна.


Томуу, томуу төст өвчний тархалт аймгийн хэмжээнд дэгдэлтийн түвшинд хүрсэн тул олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах, хүний тоог цөөрүүлэх, цахим хэлбэрээр зохион байгуулахыг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.

Мөн олон нийтийн газраар явахдаа иргэдийг амны хаалтаа заавал зүүхийг анхаарууллаа. 



Related news