Засгийн газрын үнэт цаасны арилжаа явагдсангүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-18 17:51:29

Өнөөдрийн арилжаанд ЗГҮЦ худалдан авах өрсөлдөөнт болон өрсөлдөөнт бус санал ирээгүй  байна.

 ЗГҮЦ-ны арилжаа явагдаагүй хэмээн Монголбанкнаас мэдээллээ. ЗГҮЦ-ны ээлжит арилжаагаар 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 39 долоо хоногийн хугацаатай 40.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ арилжихаар нийтэд мэдээлсэн байв.

 Б.Заяа

Related news