Монголбанк 32 сая ам.долларыг нийлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-17 18:34:26

Гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 2425.00 төгрөгийн нэг ханшаар 32.0 сая ам.долларыг нийлүүллээ.

Өнөөдрийн арилжаанд банкууд 2370.00-2444.15 төгрөгийн ханшаар 47.8 сая ам.доллар худалдан авах, 2448.00 төгрөгийн ханшаар 1.0 сая ам.доллар худалдах, 343.50-354.51 төгрөгийн ханшаар 70.0 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Харин своп, форвард арилжаагаар банкууд своп хэлцлийн санал ирүүлээгүй байна.

 Б.Заяа

Related news