Том Круз "Хүндэт Оскар" шагналыг хүртлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /Bild/. Америкийн жүжигчин Том Круз "Хүндэт Оскар" шагналыг хүртлээ. Шагналыг 11 дүгээр сарын 16-ны ням гарагт Оскарын гол ёслолоос тусад нь зохион байгуулагдаг "Governors Awards" ёслолын үеэр гардуулжээ.
Кино урлагт 40 гаруй жил зүтгэсэн Америкийн жүжигчин Том Круз Оскарын шагналд дөрвөн удаа нэр дэвшиж байсан боловч уг шагналыг хүртэж байгаагүй юм.
Тэрбээр "Born on the Fourth of July" кинонд бүтээсэн дүрээрээ "Шилдэг эрэгтэй жүжигчин", Жерри Магуайр "Магнолия" киногоороо "Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин" номинацид мөн "Top Gun: Maverick" кино нь шилдэг кино шагналд нэр дэвшиж байжээ.
Оскарын хүндэт шагнал бол кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг бөгөөд Чарли Чаплин, Жуди Гарланд, Федерико Феллини, Фрэнсис Форд Коппола, Спайк Ли зэрэг алдартнууд хүртэж байсан юм. Цар тахлын дараа кино үзвэрийн салбарыг сэргээхэд оруулсан хувь нэмрээрээ Холливудад "кино урлагийн аврагч" гэгддэг Том Круз одоо энэхүү нэр хүндтэй шагналтнуудын эгнээнд багтлаа.
Ulaanbaatar