ӨНӨӨДӨР: “Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2025” эрдэм шинжилгээний хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-07 07:28:06

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал 


08:30 цагт: Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2025” усны судалгаа, шинжилгээ, инженерчлэлийн үндэсний эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн 8-р байранд болно. 

09:00 цагт: Монгол Улсын ууган геологич, геологи-Эрдэс судлалын ухааны доктор Ж.Дүгэрсүрэнгийн нэрэмжит "Залуу судлаач-2025" эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн Номын санд болно.

14:00 цагт: "Эрдэмтэн зохиолч Бямбын Ринчений түүхэн романууд ба түүний роман туурвилд оруулсан хувь нэмэр"  лекц Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно. 

17:00 цагт: МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэнг Бий контемпорари арт галерейд нээнэ.  

17:00 цагт: Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн П.Цэгмидийн шилдэг бүтээлийн "БИ..." үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн галерейд болно. 

18:30 цагт: “Сэтгэл судлалын салбарын зураглал 2025” судалгааны тайлан танилцуулах үйл ажиллагаа Этүгэн их сургуулийн 4-р байранд болно.


 -"Цацрагийн аюулгүй байдал, цацраг хамгаалалт" өдөрлөг УХТЭ-ийн Оношилгооны төвд болно.

 -“МОНГОЛ АБИЛИМП–2025” мэргэжлийн ур чадварын II уралдаан болж байна. 

-Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Холбооны цом”-ын төлөөх тэмцээн үргэлжилж байна.   

-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарч байна.  

-Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Г.Одонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Ажлын дараа” үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл гарна. 

-Уран бүтээлч Н.Сүхбүрэнгийн “Нэгэн цул” үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.


Хилийн чанадад: 

-БНТУ-ын Истанбул хотноо “Хилийн чанад дахь Монгол оюутан, залуучуудын чуулга уулзалт”-ыг 5 дахь удаагаа зохион байгуулж байна.

-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн  11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна. 

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Орон нутагт:

Дархан-Уул: Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдаан болно. 

Завхан: "Өнтэй өвөл" үзэсгэлэн худалдаа болно.

Архангай: МУБИС-ийн Архангай аймаг дахь сургуульд 2025 оны багш нарын олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

Сэлэнгэ: Монгол Улсын Төрийн шагналт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулан намтар уран бүтээлийг сурталчлан таниулах хүрээнд ЕБС-иудын дунд "Монгол хэл" шүлгийг уран яруу уншуулах цахим аян зарлах, албан байгууллага, сурагчдын дунд Зохиолчийн намтар уран бүтээлийг сурталчлах тойм яриа, сургалтыг Нийтийн номын санд зохион байгуулж байна. 

Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Related news