УВС: Аймгийн нийт нутгаар зудын эрсдэл их байх төлөв гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-11-03 13:57:51

Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Энэ сард зудын эрсдэл аймгийн нийт нутгийн 91 хувьд нь их, 9 хувьд нь дунд зэрэг байна гэсэн урьдчидсан төлөв гарчээ.

 

Зудын эрсдэлийг сум, багаар авч үзвэл Сагил сумын Хар мод, Түргэн сумын Баянхайрхан, Бөхмөрөн сумын Байшинт, Хар алт, Улаангом сумын Хархираа, Тариалан сумын Хар тарвагатай, Наранбулаг сумын Хужирт, Зүүнговь сумын Суврага, Хяргас сумын Бугат, Зүүнхангай сумын Жаргалант, Баянгол зэрэг багийн нутгийн зарим хэсгээр нэн их эрсдэлтэй байна.

 

Тэрчлэн Завхан, Өлгий, Өмнөговь, Давст, Ховд, Цагаанхайрхан, Малчин сумдын нийт нутгаар болон Сагил сумын Үүрэг нуур, Баянзүрх, Өндөрмод, Боршоо, Хар мод баг, Түргэн сумын Баянхайрхан, Рашаант, Эрдэнэхайрхан баг, Бөхмөрөн сумын Байшинт, Гурван жигэртэй, Хар алт баг, Улаангом сумын Хөндлөн, Хархираа баг, Тариалан сумын Бургастай, Толь, Хар тарвагатай, Мянган, Хархираа багийн нутгаар их эрсдэлтэй үнэлэгджээ.

 

Үүнээс гадна Наранбулаг сумын Алдар, Хужирт, Гүнбүрд, Улаан үзүүр баг, Хяргас сумын Хангай, Бугат, Хайрхан баг, Зүүнхангай сумын Жаргалант, Баянгол, Даланбулаг баг, Тэс сумын 1, 2, 3, 4, 5-р баг, Өндөрхангай сумын Жаргалант, Цэцэрлэг, Цалуу, Батсайхан баг, Баруунтуруун сумын Зүүнтуруун баг, Зүүнговь сумын Суврага, Зэл, Тохой, Баяннуур зэрэг багийн нутгаар их эрсдэлтэй байна.

 

Харин Тэс сумын 8, 9, 10, 11-р баг, Зүүнговь сумын Өгөөмөр баг, Баруунтуруун сумын Баян-Айраг, Туруун, Өндөрхангай сумын Цагааннуур, Жаргалант зэрэг багийн нутгаар дунд зэргийн эрсдэлийн зэрэглэлд үнэлэгджээ.

 

Related news