Азийн аялал жуулчлалын форум Монголд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-20 11:48:38

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Хонконгийн Политехникийн их сургуулийн зочид буудал, аялал жуулчлалын менежментийн сургуультай хамтран Азийн аялал жуулчлалын форумыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.


Тодруулбал, 15 дахь удаагийн форум “Зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын Азийн Парадигмсэдвийн хүрээнд 2026 оны зургаадугаар сарын 11-13-нд Улаанбаатар хотод болно. Энэхүү форумыг 1993 онд анх зохион байгуулсан бөгөөд Ази тивийн аялал жуулчлалын салбарт тулгарч буй хөгжлийн чиг хандлага, үйлчилгээний менежмент, маркетинг, тогтвортой байдлын асуудлуудыг хэлэлцдэг аж.


Уг форумаар Азийн зочломтгой байдал, соёл ба аялал жуулчлал, инновац ба энтрепренершип, тансаг зэрэглэлийн аяллын менежмент, эрүүл мэнд, эмчилгээний аялал жуулчлал, хиймэл оюун ухаан ба үйлчилгээний робот, дижитал шилжилт, байгаль болон орон нутаг, хотын аялал жуулчлал гэх мэт 20 орчим сэдвээр илтгэл хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Related news