Л.Месси "Алтан шаахай" хүртэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны аравдугаар сарын
19 /РИА Новости/. “Интер Майами" багийн довтлогч Лионел Месси Америкийн
хөл бөмбөгийн тэргүүн лигийн /MLS/ аварга шалгаруулах тэмцээний шилдэг
довтлогчид олгодог “Алтан шаахай” шагналын эзэн боллоо.
Ням гарагт шилжих шөнө болсон тоглолтод
өдгөө 38 настай, дэлхийн аварга тэрбээр “Нэшвилл” багийн хаалганд гурван гоол
оруулан хет-трик хийснээр түүний баг 5:2 харьцаагаар өрсөлдөгчөө бутниргэлээ. “Интер
Майами” баг Дорнод конференцод III байр эзэлснээр плей-оффт шалгарсан бөгөөд
эхний тойрогт “Нэшвилл”-тэй учраа таарчээ.
Одоогийн байдлаар, МLS-ийн аварга
шалгаруулах тэмцээнд Месси 29 гоол оруулж, 19 оновчтой дамжуулалт хийгээд
байна. Удаад нь “Лос-Анжелес Сити” багийн Дени Буанга /24 гоол/, “Нэшвилл”-ийн Сэм Сарриж бичигджээ.
Л.Месси “Алтан бөмбөг” шагналыг 8
удаа, “Алтан шаахай” шагналыг 6 удаа хүртээд байгаа юм. Тэрбээр Испанийн аварга
шалгаруулах тэмцээний ба “Барселона” багийн түүхэн дэх шилдэг довтлогч бөгөөд Испанийн аваргаар 10 удаа шалгарч,
Аваргуудын лигт 4 удаа түрүүлсэн юм.
Аргентины шигшээ багийн
бүрэлдэхүүнд Америкийн цомыг /2021, 2024/ хоёр удаа хүртсэн бол 2022 онд "Финалиссиму"
/2022/ тэмцээнд түрүүлж, мөн ондоо дэлхийн аваргын цомыг өргөж байв. Мөн 2008 оны Бээжингийн Олимпын наадамд аваргалсан
билээ.