MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсний төлөө тулалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-13 11:23:08

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. One Championship холбооноос ээлжит тулааныхаа товоо танилцууллаа. 


Энэхүү тулааны эзэн нь Монголын тамирчин Б.Энх-Оргил, Бразилын Фабрицио Андраж нар юм. Уг тулаан ирэх арванхоёрдугаар сарын 5-нд Тайландын Бангкок хотноо болох бөгөөд watch.onefc.com болон One Championship youtube сувгаар шууд дамжуулах ажээ. Түүнчлэн Монголд “Премьер спортс нэтворк-4” сувгаар 21:00 цагаас шууд дамжуулна.


Б.Энх-Оргил ялбал аваргын бүс гардах бөгөөд тэрбээр бүсний ONE холбоонд аваргын бүсний төлөө тулалдах хоёр дахь монгол тулаанч болж байна. Тэгвэл түүний өрсөлдөгч дэлхийн аварга, “Гайхамшигт хүү” хочит Фабрицио Андраж тулаан ялбал бүсээ хамгаалж үлдэх юм. Б.Энх-Оргил дэлхийн чансааны дөрөвт, Андраж нэгдүгээр жагсаж буй гэдгээрээ онцлогтой.


Бразил тулаанчийн хувьд сүүлийн гурван жил дараалан аваргын сэнтийд заларсан нэгэн. Фабрицио Андражийн хувьд 27 настай бөгөөд кикбоксоор 24 тулаан хийхдээ 20 ялсан. 20 ялалтынхаа 7-д нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авчээ. Харин холимог тулаанаар 13 тулаан хийж, 10-т нь ялсан байна. Хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сард Квон Вон Илийг ялжээ. Харин Б.Энх-Оргилын хувьд 36 настай бөгөөд долоон тулаанаас зургаа ялж, нэг ялагдсан юм. 

Related news