СҮХБААТАР: Штабын шинэ байр, спорт заалтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-09-17 18:26:39

Баруун-Урт 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Барилга инженерийн цэргийн 338 дугаар анги өөрсдийн нөөцөд тулгуурлан ажилчид болон цэргийн алба хаагчдынхаа хүчээр хуучин барилгыг бүрэн засварлаж, нийт дөрвөн давхар бүхий штабын шинэ байр, спорт заалыг байгуулж байнгын ашиглалтад орууллаа.

 

Барилгын нээлтэд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр болон аймаг орон нутгийн удирдлагууд оролцов.

 

Зочид төлөөлөгчид Зэвсэгт хүчний барилга инженерийн цэргийн 338-р ангийн үйл ажиллагаатай танилцаж цаашид ангийн үйл ажиллагааг хэвийн явуулах, алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих зорилгоор шүдний кабинет болон фитнессийн танхимд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэж өгөхөөр боллоо.

 

Энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан алба хаагчдыг цэргийн болон салбарын одон медалиар шагнасан юм.






 

Related news