Нүхэнд унасан 6 настай хүүг аврах ажиллагаа амжилтгүй болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН./TASS/. Уурхайн цооногт унасан жаал хүүг аврахын тулд 100 цагийн турш явуулсан аврах ажиллагаа амжилтгүй болжээ. Синхуа агентлагийн мэдээлснийг үзвэл, аврагчид 80 м гүн цооногийн ёроолд хүрэх үед 6 настай жаал хүү хэдийн өөд болсон байв.
Энэ эмгэнэлт хэрэг өнгөрсөн ням гарагт Хойд Хятадын Хэбэй мужийн Баодин гэдэг хотоос холгүй орших Лисянь гэдэг тосгонд гарсан байна. Ногооны талбайд очиж ургацаа хураахад нь эцэгтээ тусалж байсан жаал хүү анзаарахын аргагүй маш жижигхэн нүх рүү унажээ. Хүүгийн эцэг нь тусламж дуудсан боловч туслахаар ирсэн хүмүүсийн хэн нь ч 30 см-ийн голчтой нүхээр багтаж орж чадахгүй байлаа.
Ослын газарт 500 гаруй аврагчид хүрэлцэн ирж, 100 орчим экскаваторыг дайчлан ашигласан боловч харамсалтай нь аврах ажиллагаа амжилтгүй болсон байна.
Х.Сарнай