“Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгон хөгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгох шийдвэр гаргалаа.
Ингэснээр
Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал багасаж, жил бүр 50 мянга орчим иргэнд хавдрын оношилгоо эмчилгээг цаг алдалгүй хийх боломж бүрдэх юм.
2022 онд байгуулагдсан “Эрдэнэт медикал” эмнэлэг гурван жилийн хугацаанд 147 мянга 476 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн бол 3551 хүн хэвтэн эмчлүүлжээ.