ХОВД: Буянт голын усны бохирдлын түвшнийг тодорхойлно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн Жаргалант сумын Засаг даргын захирамжийн дагуу өнөөдөр Буянт голын усны
бохирдлын шалтгааныг тогтоох, хяналт тавих ажлын баг томилжээ.
Ажлын
багт байгаль орчны салбарынхан болон Ус, цаг уур, орчны шинжилгээний төв,
Стандарт хэмжил зүйн хэлтэс гэх мэт мэргэжлийн байгууллагын төлөөлөл бий.
Тус
ажлын багийнхан Буянт голын усны чанарт хяналт үнэлгээ хийж, усны бохирдолд сөргөөр
нөлөөлж буй эх үүсвэрийг тодорхойлох чиглэлээр ажиллана. Мөн Буянт голыг
бохирдлоос хамгаалах, усны бохирдлын
түвшнийг бууруулах хүрээнд цаашид хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох юм.