ӨНӨӨДӨР: Онцгой байдлын алба сурталчлах өдөрлөг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
11:00 цагт: Онцгой байдлын албаны түүхт 21 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаа СТӨ-нд болно. Холбогдох утас: 86150069
11:00 цагт: ХӨСҮТ-өөс халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
13:00
цагт: Онцгой байдлын
ерөнхий газраас “Алба сурталчлах өдөрлөг”-ийг Чингэлтэй Дүүргийн V хорооны Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна.
14:00 цагт: “Монголын ардчилсан хувьсгалын анхдагч
Сосорбарамын Цогтсайхан” шуудангийн шинэ маркийн анхны өдрийн нээлт “Чингис хаан" үндэсний музейд болно. Холбогдох утас: 99036189 99768151
-3х3-ын эрэгтэйчүүдийн “Их дуулга” тэмцээн болно.
-Элсэлтийн шалгалт биологи, математикийн хичээлээр үргэлжилнэ.
Орон нутагт:
-Төв аймгийн Зуунмод
сумын Өв соёлын өргөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй “Алтан хайч-2025” хонь ноослох улсын
аварга шалгаруулах тэмцээн энэ сарын
20-21-нд болно.
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос”
түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн
чанадад:
-Чехийн
Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл
гарч байна.