Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтайгаа уулзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-18 11:21:27

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/.  БНХАУ-ын Бээжин хот дахь Монголын Элчин сайдын яамны дэргэдэх Соёл, мэдээллийн төвд Монголын зохиолчид энэ сарын 19-нд уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.


Уулзалтад соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Б.Сарантуяа, “Номын баяр”-ыг санаачлагч “Номын ертөнц” сэтгүүлийн эрхлэгч Б.Сувд, “Либро сувд” утга зохиолын агентлагийн үүсгэн байгуулагч, орчуулагч, редактор Б.Эрдэнэбаяр болон хэвлэлийн компанийн төлөөлөл оролцох аж. Энэхүү уулзалтыг энэ сарын 18-22-нд болох Бээжин хотын олон улсын номын үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой.


Ташрамд дурдахад, 2024 онд Бээжингийн олон улсын номын үзэсгэлэнд Хятадын дотоодын 550 номын хэвлэлийн аж ахуйн нэгж болон гадаадын 1050 байгууллага оролцсон байна. 1986 онд үүсгэн байгуулсан энэхүү үзэсгэлэн дэлхийн ном хэвлэлийн хоёр дахь том үзэсгэлэн болжээ.

 

Related news